WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Хорт Хавдрын Эсрэг Шинэ Пиво  

АНУ-ын Хьюстэны Их Сургуулийн оюутны баг өөрсдийн судалгааны ажлаараа дараагийн Нобелийн Шагналыг хүртэж магад гэнэ. Эдгээр сэргэлэн залуус хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй пивог биоинженеерингийн аргаар гаргаж авахаар шаргуу ажиллаж байна. Энэхүү шинэ пивоны балга бүр resveratrol буюу хавдрын эсрэг бодис агуулна.
Гэхдээ энэ нь одоогоор лабораторийн түвшинд хийгдэж байгаа болохоор худалдаанд гарах болоогүй.

Ирэх 11 сард БиоПиво нь Генетикийн Инженерчлэлийн Машин (iGEM) хэмээх Олон Улсын тэмцээнд орох гэнэ. Энэхүү пивоны нууц нь хөрөнгө буюу исгэгчэнд нь байх аж.

За тэгээд иймэрхүү төрлийн пивог Монголд технологийг нь оруулж ирэн үйлдвэрлэж, манай залуус уух хүртэл өдий байна даа. Эхлээд Хьюстэний шаргуу залуус ажлаа дуусган үйлдвэрд нэвтрүүлсэний дараа л та бид сайхан хүйтэн пиво уух байх.

Мөн энэ пиво нь ауто иммунийн өвчинд сайн байж болох талтай гэж дуулдана лээ. Эндээс дэлгэрэнгүй уншиж болно. Англи хэлээр байгаа.



AddThis Social Bookmark Button

1 comments

Post a Comment