Татварын газрын үйлчилгээ
За эхний санаа. Нөгөө үхэл татвар хоёр зайлшгүй гэдэг шиг татварын газар орох ажил гарлаа шүү. Гадаад орны татварын газар ямар байдийн бол доо ? За ямар ч байсан очоод л үзэхээс гээд, вэбсайтаар нь орж хаягыг хараад, тэр харсан хаягаараа google-earth ээр дахиж хайгаад хаа байгааг нь олчлоо. Энд ирээд удаагүй болохоор тийшээ ямар автобус явдгийг нь бас мэдэхгүй ээ. Тийм болохоор автобус компанийн вэбсайт руу нь ороод тэр чиглэл явах хэдэн автобусны дугаар оллоо. За энэ ч яахав гол ажилдаа оръё.
Татварын алба руу яваад орлоо.
1. Корридор. Хүлээлгийн танхим руу нь орохын өмнө наад хэсэгт нь нэг жижигхээн корридор байна. Тэр корридорт нь татвартай холбоотой бүхий маягтуудын загварыг ангилал ангилалаар нь үзүүлэнгийн самбарт хийж холбогдох тайлбарыг хийжээ. Нилээн хэдэн том самбар байсан, тэгэхээр олон маягт байдийн байлгүй.
2. Хүлээлгийн танхим. Яваад орсон чинь нэг том өрөө байнаа. Танхимын голд байгаа 2 баганын хажууд хүлээлгийн тасалбар өгдөг машинтай. Энэ машин нь догь эд юмаа! Манай ИБМУТ-д ажиллуулах гэж туршаад байгаа машин шүү дээ. Тэр машинаас ороод дугаар авна. Татварын байцаагч нарын дээр нь нэг жижигхэн электрон самбар дээр дугаар гарна. Тэгээд тэр дугаарыг харж байгаад л дугаараа болохоор очно шүү дээ.
Одоо энэ зурагт харагдаж байгаа дугаар авдаг машин. Дотор нь нэг жижигхэн тоологчтой принтер тэгээд төмөр эсвэл модон хөлтэй эд юм шиг байгаан. Иймэрхүү юмыг ТИС-ийнхэн хийчихнэ дээ. Хийж жаахан бизнес хийвэл тээ.
Үүний давуу тал их юмаа: наад зах нь овооролдож шамбааралдаад байхгүй, урд хойгуураа жихцэлдэн оочирлохгүй. Тайван шиг суугаад, оочиртой бол ганц хоёр ажлаа амжуулаад хүлээж байхад амар.
Тэр цаана байгаа компюьтэр нь олон нийтэд зориулсан эд, сүлжээнд холбоотой! Онлайнаар явуулсан тайлан тооцоогоо үзэх хэрэгтэй бол ашигладагийн юм шиг байгаан. Магадгүй ганц юм харах хэрэг болвол буцаад л ажил руугаа явах шаардлагагүй гэсэн үг.
3. Татварын байцаагч нар: Татварын байцаагч нар шилэн цонхны ард сууж харагдах юм. Танхимд нь цонхны дагуу эгнүүлэн тавьсан хүлээхэд зориулсан сандалнууд байна.
Зурган дээр тэр залуугын толгойн харалдаа дээр нь дөрвөлжин юм харагдаж байгаа. Сайн харвал 536 гэсэн тоо гарчихсан байгаа. Тэгэхээр энэ залуугын дугаар 536 минийх арай болоогүй суугаад хүлээж байхдаа энэ зургийг авсан. Миний урд талд жижиг ширээ, ширээн дээр нь бал байна.
Анзаараад байхнээ, зарим нь хувь хүнтэй холбоотой асуудал, зарим нь компанитай холбоотой асуудал энэ тэрээрээ ангилагдсан цонхнууд юм билээ.
Төгсгөлд нь: Иргэдэд арай илүү, нээлттэй амар санагдсан шүү ! Манайхны яриад сүр болоод байдаг нэг цэгийн үйлчилгээ, түргэн шуурхай үйлчилгээ энэ тэрийг хялбархаан шийдчихсэн санагдсан даа.
Энэ зургийг мэдээж нууцаар дарсан болно. Тийм болохоор аль улсын, аль хотын татварын алба гэдгийг дурдах шаардлагагүй байх.