WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Замын түгжрээнд 300 цаг !  

Энэ өдрийн мэндийг эрхэм уншигч таньд хүргэе. Танаас асуух нэг асуулт байнам. Их сургууль ба замын түгжрэл холбоотой юу гэж ? Дотроо хариулж эхлэхээс тань өмнө хамтдаа жаахан тоо бодоод үзье!

Бодлого №1:

Хүн УБ-т 9 сараас эхлээд 6 сар хүртэл амьдардаг гээд бодъё: Бараг 300 -аад өдөр болно. Та замын бөглөрөлөөс болж өглөө 15, өдөр 30 харин орой 15 орчим минут алддаг. ингэхээр нэг өдөрт 1 цагыг замын түгжээнд хаа нэгтээ зогсож, хараал урсгаж, юм бодож, унтаж янз янзаар л өнгөрөөдөг байх. 300 өдөр маань 7200 цаг. өдөрт есөн цаг унтдаг бол 2700 цаг нь унтдаг цаг. 7200-2700=4500 цаг (энэ таны ажилдаа, хайртай хүндээ, өөртөө, гэр бүлдээ зориулдаг цаг) Энэ 4500 цагийг жаахан задлая.

1. амралт баяр ёслол (төрсөн өдрүүд, улс тунхагласаны баяр, шинэ жил, цагаан сар, март, цэргийн баяр, байгууллагын баяр, гэр бүлийн баяр гээд баяруудад) 300 орчим цаг
2. ажлын цаг 8 гэж бодвол хамгийн ихдээ 2400 цаг
3. гэр бүл, найз нөхөд болон өөртөө зориулдаг цаг магадгүй дунджаар 1500 цаг
4. замын түгжээнд алддаг цаг тань ........ хэд болох вэ ? 300 цаг шүү !

Баярлаж хөөрдөгтэйгээ ижил хэмжээний цаг хугацааг зүгээр л машины утаанд хордоод сууж байхдаа тавиад туучдаг байгаа биз! Энэний эдийн засгийн үнэлгээг хийвэл аймаар юм гарах байх ! Ядаж л сул зогсоод шатааж байгаа шатахуун түлш, энэ дутуу шатсан түлшнээс үүдэн урт хугацаандаа гарах эрүүл мэндийн асуудлууд, сул зогссон цагын үнэ гээд тооцвол аймаар !

Уг нь хүн болгон л бага түгжирмээр байгаа л даа, болж өгвөл. Гэтэл болохгүй юм л даа. Бид бүгдээрээ л мэднэ. Хотын зам нь нарийнхан, замын уулзваруудын гэрэл дохионы зохицуулга муу, чанаргүй курсуудээс гарсан жолоочгүй машинууд, явган хүнүүс хаа сайгүй урдуур хойгуур гүйгээд л, ядаж байхад нэг новш нь урдуур хойгуур дайраад гацаачихна. Сайхан даа сайхан.

Манайхан бүгд их мэдэгчид болохоороо яаж түгжрээг арилгахыг ер нь мэднэ л дээ, даанч арилгая гэхээр нөгөө л хөрөнгө мөнгө, цаг зав энэ тэр ерөөсөө л болж өгөхгүй юм. Уул хүн болгон татвараа төлөөд байгаа юм чинь Зам тээврийн яамныхан эрхбиш нөгөө гүүрэн замаа бариад, замаа өргөсгөөд тунел ухаад бүүр болохгүй метро тавиад шийдчих байх л даа !

Тэгтэл нэг өөр асуудал толгойноос салж өгөхгүй, бас хэл загатнуулаад байхын.

Манай их сургуулиуд. Наад зах нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа сургууль нь их цөөхөн ! Жагсаалтыг үзмээр байвал энд дараарай. НҮБ-ын боловсролын байгууллагаас гаргасан гэж байгаа.

Энэ хэдэн сургуульд хэдэн оюутан сурдаг бол? Нилээд их тоо гарна даа ! Болил доо, их сургуулиудаасаа хотын зах руугаа шилжүүлье. Ингэж хэллээ гээд намайг тэнэгээр минь дуудаад л. Хэрвээ би тэнэг бол, гадны их сургууль, оюутны хотхон нь хотын захдуу байрладаг хөгжилтэй орнуудын нөхдүүд бүгд л тэнэг болж таарнаа даа. Ер нь тэр хүмүүнлэгийн ухааны их сургууль, тэгээд тэр хавиар байгаа ТИС юм уу МИУС-ын аль нэгийг нь хотын зах руу, Амгалан руу ч юм уу газар өгөөд байр бариулаад гаргаач ээ. Тэгвэл хотын төв сайхан сэлүүхэн болоод явчихна шд. Тэгээд тэр хавиар нь нөгөө хэдэн оюутнууд байр сургууль нь ойр болчихоор , автобус унаа, машин хөсгөнд жихцэлдээд өглөө орой таныг замын түгжээнд хэдэн арван минутаар зогсоогоод байхаа болино.


Энэ их цөөхөн дугуй харагдаж байна, оюутнууд тэгээд л дугуй унаад эхлэнэ дээ. Хэн хэндээ амар, эрүүл мэндэд тустай.

AddThis Social Bookmark Button

0 comments

Post a Comment