Уулын дугуйгаар ёстой лааж байнаа
Урьд цагт бартаат замын Мото-Уралдааныг үзэх, үнэхээрийн сайхан байдаг байж билээ. Энд уулын дугуйгаар солиоруулж байна доо. Read More...
Posted in мэдээ » 1 comments »
2008 оны 2 сард Клевлэндын үргүйдэлтийн эмнэлэг 361 үр тогтоох чадваргүй эрчүүдийн дунд судалгаа хийжээ. Олсон баримт нь их сонирхолтой. Эрчүүдийн гар утасны хэрэглээ, гар утсаар ярьдаг цаг нь их байх тусам үр хөврөлийн чанар муудах, үргүй болох нь их. Гэхдээ гар утасны долгион нь чухам яаж үргүйдэлтэнд нөлөөлж байгааг тэд баталж чадаагүй ажээ. Энэ судалгааны дүн "Fertility and Sterility" сэтгүүл дээр хэвлэгдсэн.
Гэтэл саяхан Австралын эрдэмтэд гар утсаар олон цаг ярих нь эрэгтэй хүний сперм буюу үр хөврөлийг гэмтээдэг болохыг баталжээ. 16 цаг орчим гар утсаараа тасралтгүй шахам яривал таны аав болох магадлал тун багасна гэнэ шүү!
Эрдэмтэд гар утсаар ярьдаг үед үүсдэг долгионыг лабораторын нөхцөлд гарган түүний ойролцоо эр хүний бэлгийн эсийг байршуулан туршилт хийсэн бөгөөд 16 цагийн дараанаас үр хөврөлийн ДНХ - удамшлын материалд ноцтой өөрчлөлт орж эхэлсэн байна. Ийм эрсдэлд өртсөн эрчүүдийн үр тогтоох магадлал 40 хувиар багасах ба үр тогтсон тохиолдолд согогтой хүүхэд тогтоох эрсдэлтэй гэнэ шүү.
Мөн машины доороосоо халдаг дулаан суудал иймэрхүү нөлөөтэй учир нь эрчүүдийн төмсөг сэрүүн нөхцөлд үрийн шингэнээ боловсруулах ёстой юм байхаа. Мэдээний дэлгэрэнгүйг англиар унших бол дар
Posted in мэдээ » 0 comments »
Нилээн түрүүхэн АНУ-ын бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Сара Палины емайлыг хакердан захиаг нь задалсан хэрэг гарсан тухай дуулсан байх.
Энэ зураг дээр байгаа 20 настай залуу уг эмэгтэйн емайлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр 5 жилийн ял, 3 жилийн тэнсэн бас 250,000 долларын торгууль хүлээсэн.
Энэ залуу хэлэхдээ уг емайлыг хакердах нь төдийлөн хэцүү байгаагүй. Сара Палинтай холбоотой мэдээллийг интернэтээс цуглуулаад "yahoo" нууц үгээ мартсан тохиолдолд гэсэн сонголтоор орж нууц хариултыг нь тааж емайлын нууц үгийг өөрчилсөн гэсэн. Сара Палины нууц хариулт нь их ойлгомжтой байсан байж таарах, мөн түүний амьдралын тухай бүхий л мэдээлэл нэтэд тууж явсан учраас энэ залуу амархаан таачихаж.
Гэтэл саяхан хаанаас алдагдсийн бүү мэд, нэг цалингийн цэс интернэтээр тууж явна. Бүрэн бүтэн мэдээлэлтэй цэс байлээ шүү. Тэр цэснээс нилээн хэдэн зүйл анализ хийчихээр харагдана лээ. Цалингийн цэсэнд нэр нь орсон хүмүүс анхаармаар нэг зүйл байна.
1. Манайханы ихэнхи нь эмайлынхээ нууц үгийг төрсөн он сар өдрөөр хийсэн байдаг. Гэтэл тэр цалингийн цэсэнд хүмүүсийн регистрийн дугаар нь байлээ.
2. Цэсэнд байгаа ихэнхи нэр нь овогтойгоо байсан. Тэгэхээр тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдрийг мэдэж байгаа тохиолдолд, эмайлыг олоод нууц үгийг таачих боломж асар өндөр болж байна гэсэн үг.
Зөвлөгөө: Цалингийн цэсэнд нэр нь орсон нөхдүүд эмайлын нууц үг болон, нууц хариултаа хүн таахад хэцүү болгож өөрчилсөн нь дээр байх даа. Аливаа юмнаас урьдчилан сэргийлж. Нууц үг тань жижиг үсэг, том үсэг, тоо гурваас бүрдсэн байвал сайн.
Posted in мэдээ » 0 comments »
Москва дахь Рейтерс агентлагийн мэдээлсэнээр ОХУ-ын Ерөнхий Сайд Владимир Путины лабрадор үүлдрийн хар нохой Кони нь шинэхэн хүзүүвчтэй болжээ. Энэ хүзүүвч сансрын хиймэл дагуултай холбоотой бөгөөд түүний хаа байгаа байршлыг эзэнд нь байнга мэдээлэх аж.
Мал болон зарим зэрлэг амьтдын байршлыг сансрын хиймэл дагуул ашиглан тодорхойлох шинэ "GLONASS" системийг ярилцаж байсан уулзалтан дундуур Путин гэнэт асуулт тавьжээ.
"Би наадхийг чинь нохойндоо хэрэглэж болох уу?," хэмээн асуужээ. Путины дотны найз, дэд ерөнхий сайд Сергей Иванов туршилтын хүзүүвчийг Конигийн хүзүүнд зүүж өгсөн гэнэ.
Энэхүү GPS бүхий хүзүүвч нь 170 грамм жинтэй авсаархан эд гэнэ.
Posted in мэдээ, техник технологи » 0 comments »
Posted in мэдээ » 0 comments »