WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture
Showing posts with label техник технологи. Show all posts
Showing posts with label техник технологи. Show all posts

Дижитал Ширээ  

"Smart Table" гээч юм гарчихаж цаана чинь, дунд сургуулийн сурагчдад зориулсан гэнэ. Урьд цагт бид өнгийн цаас хайчилж, баримал базаж суудагсан. Сайхан шүү, баримал гарт наалдаад л, хайчаараа цаасаа хэтрүүлж хайчлаад л.
Одоо тэрийг "Ухаантай Ширээ" гээч энэ зүйлээр орлуулах юм байхаа. Сайхан л эд байна, шинэ гарч ирж байгаа мультитоуч дэлгэцний технологид тулгуурлан зохион бүтээжээ. Хүүхдүүд багаасаа технологитой харьцаж сураад зүгээр ч юм шиг. Бяднуус шиг ноүтбүүк дээрээ цай ууж, жигнэмэг иддэг л болку байх даа.

Read More...
AddThis Social Bookmark Button

Хятадууд нарны энергиэр ажилладаг анхныхаа машиныг бүтээв  

Хятадын Zhejiang's 001 Групп энэхүү машиныг бүтээжээ. Мэдээж шатахууны хомсдлыг шийдэх, хүрээлэн байгаа орчиноо хамгаалах зорилгын үүднээс гэнэ. Одоогийн байдлаар иймэрхүү машин 10 аадыг үйлдвэрлэсэн бөгөөд 38,000 yuan (US$5,560) үнэтэйгээр борлуулжээ.

Уг Группын инженер Sheng Gangxiang сурвалжлагчдад ярихдаа машин нь нарны илчийг 95 % ийг нь шингээдэг ч зөвхөн 14-17% ийг нь цахилгаан болгон хувиргадаг гэжээ.

Машиныг 30 цаг нарны гэрлээр цэнэглээд 150 км газрыг туулж болно гэнэ. Хэрвээ нэг цаг цэнэглэвэл тавхан километр л явах ажээ.

Өнөөгийн байдлаар Хятадууд нарны илчийг ус халаахад хамгийн ихээр хэрэглэдэг гэнэ.

Read More...
AddThis Social Bookmark Button

Путины нохой хиймэл дагуултай холбоотой хүзүүвч зүүлээ.  

Москва дахь Рейтерс агентлагийн мэдээлсэнээр ОХУ-ын Ерөнхий Сайд Владимир Путины лабрадор үүлдрийн хар нохой Кони нь шинэхэн хүзүүвчтэй болжээ. Энэ хүзүүвч сансрын хиймэл дагуултай холбоотой бөгөөд түүний хаа байгаа байршлыг эзэнд нь байнга мэдээлэх аж.

Мал болон зарим зэрлэг амьтдын байршлыг сансрын хиймэл дагуул ашиглан тодорхойлох шинэ "GLONASS" системийг ярилцаж байсан уулзалтан дундуур Путин гэнэт асуулт тавьжээ.

"Би наадхийг чинь нохойндоо хэрэглэж болох уу?," хэмээн асуужээ. Путины дотны найз, дэд ерөнхий сайд Сергей Иванов туршилтын хүзүүвчийг Конигийн хүзүүнд зүүж өгсөн гэнэ.

Энэхүү GPS бүхий хүзүүвч нь 170 грамм жинтэй авсаархан эд гэнэ.

ОХУ-ын засгийн газар GLONASS ийг анхлан цэргийн хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд яваандаа олны хэрэгцээнд гаргах гэнэ. Одоогоор цөөхөн төхөөрөмж л зах зээлд ил гарсан гэнэ.

Монголд хямд үнэтэй иймэрхүү зүйлийг оруулж ирвэл хурдан мориндоо зүүн хэрэглэж хулгайгаас сэргийлж болох юм.

Read More...
AddThis Social Bookmark Button

Хорт Хавдрын Эсрэг Шинэ Пиво  

АНУ-ын Хьюстэны Их Сургуулийн оюутны баг өөрсдийн судалгааны ажлаараа дараагийн Нобелийн Шагналыг хүртэж магад гэнэ. Эдгээр сэргэлэн залуус хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй пивог биоинженеерингийн аргаар гаргаж авахаар шаргуу ажиллаж байна. Энэхүү шинэ пивоны балга бүр resveratrol буюу хавдрын эсрэг бодис агуулна.
Гэхдээ энэ нь одоогоор лабораторийн түвшинд хийгдэж байгаа болохоор худалдаанд гарах болоогүй.

Ирэх 11 сард БиоПиво нь Генетикийн Инженерчлэлийн Машин (iGEM) хэмээх Олон Улсын тэмцээнд орох гэнэ. Энэхүү пивоны нууц нь хөрөнгө буюу исгэгчэнд нь байх аж.

За тэгээд иймэрхүү төрлийн пивог Монголд технологийг нь оруулж ирэн үйлдвэрлэж, манай залуус уух хүртэл өдий байна даа. Эхлээд Хьюстэний шаргуу залуус ажлаа дуусган үйлдвэрд нэвтрүүлсэний дараа л та бид сайхан хүйтэн пиво уух байх.

Мөн энэ пиво нь ауто иммунийн өвчинд сайн байж болох талтай гэж дуулдана лээ. Эндээс дэлгэрэнгүй уншиж болно. Англи хэлээр байгаа.



Read More...
AddThis Social Bookmark Button

IBM Компанийн ЧУХАЛ лаптоп  


Та тагнуул эсвэл нууц ихтэй нэгэн бол энэ зөөврийн компьютер танд яг тохирох ажээ. Николас Лехотцки гэдэг АНУ-ын Калифорнид амьдардаг загвар зохион бүтээгчийн загвар. Энэ компьютерийн ид шидүүд гэвэл:

  1. Их том цоожтой гэж байгаа, тэр зурган харагдаж байгаа бондойсон эд байх. Цоож нь бас таны хурууны хээгээр л ажиллана.
  2. USB, Firewire зэрэг слотуудыг нь нуугаад түгжичихнэ. Эзнээс өөр хүн flash disk элдвийн юм залгаж болохгүй бололтой.
  3. Өөртөө сканнертай
  4. Баримт бичиг устгах зориулалт бүхий цаас устгагчтай. Чухал нууц бичиг, дансны хуулга, нууц амрагынхаа бичиж өгсөн жагсаалт гээд олон зүйл устгаж болох бололтой.

Read More...
AddThis Social Bookmark Button

WowWee Mr.Personality - хамгийн хөгжилтэй робот  

 
Хамгийн хөгжилтэй робот нь танд хэдэн цагаар ч хамаагүй онигоо, шог хошин зүйл ярьж, таны элгийг хөшөөх авъяастай гэнэ. Уг роботын дугуйны шийдэл их сайн болсон гэж их мэдэгч нөхдүүд ярьж байна лээ. Алсын удирдлага хэнд ч ойлгомжтой хэрэглэхэд амар гэж дуулдана лээ. 300 орчим доллараар худалдаж авах боломжтой бөгөөд үүнд нь адаптер, алсын удирдлага энэ тэр нь хамт ирнэ. Бичлэгийг нь үзмээр байвал энд орууллаа.
 

Read More...
AddThis Social Bookmark Button