WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Нисэх Онгоцны Буудлын Загвар ба Үйл Ажиллагаа  


МУ-ын Засгийн Газар нь Японы тусламжаар шинэ "лайтай" онгоцны буудал барих гэж байгаа гэсэн. Хурдхан баригдаасай билээ, баригдахдаа олон улсын стандартад нийцсэн, олон онгоц хүлээн авдаг, олон терминальтай сайхан онгоцны буудал болоосой. Олон улсын транзит нислэг хүлээн авдаг ихээ том буудал болоосой билээ. Дарга нар нь барилгын мөнгөнөөс нь багахан шиг хумслаасай. Чадвартай мэргэжилтнүүд барилга болон бусад зүйл дээр нь ажиллаасай билээ.

Энд "Airport Design and Operation" гэсэн нэг ном оруулав.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигдын асар хурдацтайгаар нэмэгдсэн. Ингээд байнга нэмэгдээд байгаа зорчигчид, ачаа тээврийг зохицуулахын тулд шинэ онгоцны буудал, эсвэл ядаж онгоцны буудлаа өргөтгөх ажлууд олон газар хийгдэж байна.

Уг нь, хуучныхаар бол айрпортын дизайн болон үйл ажиллагаа хоёрыг тусад нь авч үздэг байсан юм байх тэгээд тэр нь уялдаа холбоо муутай ажиллагаа доголдсон эд байж л дээ. Энэ номны зорилно нь энэхүү хоёрын уялдааны тухай үзүүлж харуулахыг зорьсон гэнэ.

Энэ нь уг номны хоёр дахь хэвлэл бөгөөд олон улсын хэдэн чухал шинэ стандарт, дүрэм журмыг агуулсан. Аюулгүй байдал, ажиллагаа, хүрээлэн буй орчин болон агаарын тээврийн үйл ажиллагааны тухай тусгагдсан. Мөн хоёр шинэ бүлэг нэмэгдсэн нь ачаа тээвэр болон радио навигаци мөн зорчигчдын терминалуудын сайжруулалтыг авч үзсэн ажээ.

Татах холбоос нь доор байна.


rapidshare

AddThis Social Bookmark Button

0 comments

Post a Comment