WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Компьютерын асах хугацаа  

Та компьютерээ асаахад, хэдий хир хугацааны дараа PC тань ажиллахад бэлэн болдог бол?
Ер нь ихэнхи хүмүүсийн PC эхлэхдээ 1 минут 30 секунд буюу түүнээс удаан байдаг. Харин MAC юмуу Ubuntu тай хүмүүсийнх харьцангуй хурдан буюу 30 секундэд л асаад бэлэн болно.

Харинээ гэж бодож байгаа бол, та өөрөө туршаад үзээрэй. Одоо үед 30 секундад асаж бэлэн болдог PC маш цөөхөн, ихэнхи компьютерт цаанаас нь суулгаж өгсөн хэрэгтэй хэрэггүй элдвийн программ байх бөгөөд тэдгээр нь эхлэх үед ачаалдаг юм. Мөн эдгээр программууд компьютер унтраах үед бас хаагдах хэрэгтэй болно гэсэн үг. Гэтэл тэдгээр программуудыг ихэнхи хүмүүс хэрэглэдэггүй. Тэгсэн хирнээ л миний ком, нэг л удаад байна, вирустсэн юм болуу, эсвэл за даа энэ ч одоо хуучраад хэрэггүй болж дээ, ухааны юм ярина.

Хэрвээ компьютерийнхээ асах цагийг багасгахыг хүсвэл ингэж болно:
1.
Энэ харагдаж байгаа цонх товчоо хайж олоод, цонх товчин дээрээ дарж байгаад R үсгийг дарна.





2. Тэгэхээр гараад ирсэн цонхон дээр нь msconfig гэж бичээд ok дарна.










3.


Тэгэхээр доорхи цонх гарч ирнэ. Түүнээс Start-up руу нь ороод нь харж байгаад хэрэггүй программуудын урд талын зөв болгосон тэмдгүүдыг арилгах хэрэгтэй. Ер нь антивирусны програм, winlogon гэх мэт хэрэгтэй 4-5 програм л үлдэх байх.

"хэрвээ та тусгай программ, нябогийн ч юм уу өөр юу ч юм тэгвэл тэр программтайгаа холбоотой зүйлсээ үлдээх хэрэгтэй"


4. Vistagiin хэрэглэгчид дээрхи цонхны Boot гэсэн таб руу нь "No GUI Boot" гэсэн сонголтыг нь сонгочих хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

1 comments

Post a Comment