WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Ямаатай Монгол  

Сурв - Нөгөө ямаан омогтой монголчууд чинь, ямаандаа мөнгө өгч байна гээд Си Эн Эн ээр ярьж байна.
Ямаачин - Баян төр нь ямаандаа мөнгөө өгнө үү, хүүхэддээ мөнгө өгнө үү, чамд ямар хамаатайн. Тэгээд ч энэ хэдэн ямааны ноолуураар л хэдэн хүүхдээ сургуульд явуулж, машин тэрэг худалдаж авч, амьдралаа залгуулж байна шүү дээ.
Сурв - Та ямааны талаар жаахан тайлбарлаад өгөөч
Ямаачин- хмм, хүүхэд залуучуудын нэвтэрхий толь уншмар, гүүглэдээч энд байгаа . Хот газрын хүн байж. манай сум Жи-Мобайлын интернэттэй. Дулмаа хөө, миний лаптопыг дөхүүлээч. Чи эмайлээ шалгавал шалга, 64 кбс ын хурдаар холбогдогддог гэжийгаа.
Сурв - танай ямааны тоо толгой хэд хүрч байна даа ?
Ямаачин- За даа, энэ жил дөнгөж 18,5 сая орчим л болж байх шив дээ. Уул нь 20 хүрчих байх гэж бодож байв.
Сурв -
Ямаа ингэж их өссөнд, төр засгийн бодлого нөлөөлсөн үү?
Ямаачин - Хэ цэсс, Н.Багабанди хэлэхдээ “Эдийн засгийн єсєлт гэж сайрхаад байх юм алга. Ямааг ямар Засгийн газар очиж хээлтvvлсэн юм уу” гэж билээ. тэр гишүүд, тэр ерөнхийлөгч ирээд ямаа хээлтүүлээ юу, солиороод байдийн, Харин Хятадын наймаачид л энэ ноолуурыг чинь сугарсан өндөр үнээр авч ямаанд буян үйлдэхийн байнашд.
Сурв - Хүмүүс ямаа өслөө бэлчээрт муу гээд л байх юм, та юу гэж бодож байна.
Ямаачин - Муу нь ч муу юм аа, би уг нь хүмүүс худлаа яриад байна гээд итгэдэггүй байсийн, гэтэл сая гүүглэдээд л үнэн гэдгийг нь олж мэдлээ. Гадаад хүн бичиж, үнэн байлгүй. Нэгэнт ийм сайхан өсчихсөн, дээр нь хэдэн хүүхдээс илүү цалинтай ямаагаа, яаалаа гэж тоо толгойг нь цөөрүүлэхэв дээ. Чангахан шиг чаа гээд орилохоор цоччих байх гээд айдийн шд. За хүү минь "үг олдож, ямаа холдлоо" гарч ямаандаа уургийг нь өгье.
Сурв - Таниас өөр ямаа хариулах хүн алга уу ?
Ямаачин -өө, байлгүй яахав, туслах малчины хүү байна, ямаа маллуулах гээд сургуулиас нь энэ жил дахиад өнжөөж байна, одоо өөр яахав.

AddThis Social Bookmark Button

0 comments

Post a Comment