WE'LL'COME

vision mission, awesome lovesome, funlovers techlovers, poetry moetry, future muture

Бүсгүй таны хөх ба Кофе  


Шинэхэн кофены үнэр хамар цоргих ямар сайхан байдаг билээ. Гэтэл кофе их уух нь эмэгтэй таны хөхний хэмжээг жижиг болгодог гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй гоо бүсгүйтэй Швед улсын хэсэг эрдэмтэд, 300 эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. Миний ойлгож байгаагаар тэднээс өдөрт хэдэн аяга кофе уудаг бас хөхний хэмжээ яаж өөрчлөгдсөн, хэдэн размерын лээвчик зүүдэг байсан одоо хэд зүүж байгаа, гээд олон асуулт асууж ажиглалт хийсэн бололтой. Сонирхолтой нь энэ жигтэй судалгааны үр дүнд эмэгтэй хүний хөх жижигрэх, жаахан болох нь кофе байнга ихээр уух зуршилтай салшгүй холбоотой гэдэг нь батлагджээ.

Шведын Лүндын их сургуулийн эрдэмтэн Хелена Жэрнстон хэлэхдээ “энэ тийм санаа зовох зүйл бишээ, хөхний хэмжээ багассан ч, бүр алга болчихгүйн лавтай” гэжээ. Үгүй мөн ёжтой нөхөр шүү, багасна гэдэг чинь асуудал байлгүй яадийн, алганд багтаж байснаа бүүр жижиг болчуул, хмм. Мөн тэрээр нэмж хэлэхдээ “эмэгтэйчүүдийн хөхний хэмжээгээр нь хир их кофе уудгийг нь хэмжих нь утгагүй зүйл” гэжээ. Тэр ч тийм байх л даа.

Гэхдээ өнөө гайхал КОФЕ хөхний гоо сайханд муугаар нөлөөлдөг ч, эрүүл мэндийн талаасаа бол сайн гэнэ шүү. Учир нь эспрессо, капучиног ууснаар хөхний хавдраас урьдчилан сэргийлэх ажээ.

AddThis Social Bookmark Button

0 comments

Post a Comment