Путины нохой хиймэл дагуултай холбоотой хүзүүвч зүүлээ.
Москва дахь Рейтерс агентлагийн мэдээлсэнээр ОХУ-ын Ерөнхий Сайд Владимир Путины лабрадор үүлдрийн хар нохой Кони нь шинэхэн хүзүүвчтэй болжээ. Энэ хүзүүвч сансрын хиймэл дагуултай холбоотой бөгөөд түүний хаа байгаа байршлыг эзэнд нь байнга мэдээлэх аж.
Мал болон зарим зэрлэг амьтдын байршлыг сансрын хиймэл дагуул ашиглан тодорхойлох шинэ "GLONASS" системийг ярилцаж байсан уулзалтан дундуур Путин гэнэт асуулт тавьжээ.
"Би наадхийг чинь нохойндоо хэрэглэж болох уу?," хэмээн асуужээ. Путины дотны найз, дэд ерөнхий сайд Сергей Иванов туршилтын хүзүүвчийг Конигийн хүзүүнд зүүж өгсөн гэнэ.
Энэхүү GPS бүхий хүзүүвч нь 170 грамм жинтэй авсаархан эд гэнэ.
Монголд хямд үнэтэй иймэрхүү зүйлийг оруулж ирвэл хурдан мориндоо зүүн хэрэглэж хулгайгаас сэргийлж болох юм.