Хятадууд нарны энергиэр ажилладаг анхныхаа машиныг бүтээв
Хятадын Zhejiang's 001 Групп энэхүү машиныг бүтээжээ. Мэдээж шатахууны хомсдлыг шийдэх, хүрээлэн байгаа орчиноо хамгаалах зорилгын үүднээс гэнэ. Одоогийн байдлаар иймэрхүү машин 10 аадыг үйлдвэрлэсэн бөгөөд 38,000 yuan (US$5,560) үнэтэйгээр борлуулжээ.
Уг Группын инженер Sheng Gangxiang сурвалжлагчдад ярихдаа машин нь нарны илчийг 95 % ийг нь шингээдэг ч зөвхөн 14-17% ийг нь цахилгаан болгон хувиргадаг гэжээ.
Машиныг 30 цаг нарны гэрлээр цэнэглээд 150 км газрыг туулж болно гэнэ. Хэрвээ нэг цаг цэнэглэвэл тавхан километр л явах ажээ.
Өнөөгийн байдлаар Хятадууд нарны илчийг ус халаахад хамгийн ихээр хэрэглэдэг гэнэ.