Сара Палины Емайл ба Монгол Цалингийн Цэс
Нилээн түрүүхэн АНУ-ын бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Сара Палины емайлыг хакердан захиаг нь задалсан хэрэг гарсан тухай дуулсан байх.
Энэ зураг дээр байгаа 20 настай залуу уг эмэгтэйн емайлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр 5 жилийн ял, 3 жилийн тэнсэн бас 250,000 долларын торгууль хүлээсэн.
Энэ залуу хэлэхдээ уг емайлыг хакердах нь төдийлөн хэцүү байгаагүй. Сара Палинтай холбоотой мэдээллийг интернэтээс цуглуулаад "yahoo" нууц үгээ мартсан тохиолдолд гэсэн сонголтоор орж нууц хариултыг нь тааж емайлын нууц үгийг өөрчилсөн гэсэн. Сара Палины нууц хариулт нь их ойлгомжтой байсан байж таарах, мөн түүний амьдралын тухай бүхий л мэдээлэл нэтэд тууж явсан учраас энэ залуу амархаан таачихаж.
Гэтэл саяхан хаанаас алдагдсийн бүү мэд, нэг цалингийн цэс интернэтээр тууж явна. Бүрэн бүтэн мэдээлэлтэй цэс байлээ шүү. Тэр цэснээс нилээн хэдэн зүйл анализ хийчихээр харагдана лээ. Цалингийн цэсэнд нэр нь орсон хүмүүс анхаармаар нэг зүйл байна.
1. Манайханы ихэнхи нь эмайлынхээ нууц үгийг төрсөн он сар өдрөөр хийсэн байдаг. Гэтэл тэр цалингийн цэсэнд хүмүүсийн регистрийн дугаар нь байлээ.
2. Цэсэнд байгаа ихэнхи нэр нь овогтойгоо байсан. Тэгэхээр тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдрийг мэдэж байгаа тохиолдолд, эмайлыг олоод нууц үгийг таачих боломж асар өндөр болж байна гэсэн үг.
Зөвлөгөө: Цалингийн цэсэнд нэр нь орсон нөхдүүд эмайлын нууц үг болон, нууц хариултаа хүн таахад хэцүү болгож өөрчилсөн нь дээр байх даа. Аливаа юмнаас урьдчилан сэргийлж. Нууц үг тань жижиг үсэг, том үсэг, тоо гурваас бүрдсэн байвал сайн.